Episódios
-
#7. 12-р сар ирэхийн зэрэгцээ их сургуулиудын өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа ойртож байгаа учраас энэхүү дугаартаа бид ахлах сургуулийн дүү нартаа зориулан Америкийн Их Дээд Сургуульд хэрхэн өргөдлөө явуулах талаар ярилцлаа. University of Arizona-ын оюутан Б. Бат-Оргил, New York University-д суралцаж буй Б.Номин нар ахлах сургуулиа дөнгөж төгсөөд буй Г.Саранцэцэгтэй өөрсдийн өргөдөл явуулж байсан түүхээс хэрхэн хуваалцахыг энэхүү дугаараас та бүхэн хүлээн авж сонсоорой!
-
Энэ удаагийн дугаартаа Монгол эх орныхоо түүх, ёс заншлыг АНУ-ын Мичиган мужийн оюутан залууст танилцуулахаар 2012 онд байгуулагдаж байсан Mongolian Cultural Organization буюу Монголын Соёлын Байгууллагын төлөөлөгч Б.Баяржавхлан болон Б.Цэнгүүн нартай ярилцлаа. Үүсгэн байгуулагдсанаасаа хойш АНУ-гийн хэд хэдэн их сургуулиудаар зогсохгүй Бээжингийн Их Сургуульд салбараа нээгээд буй залуучууд маань байгууллагынхаа хүрээнд юуг хүсэж зорьж явдгийг эндээс сонсоорой!
-
Estão a faltar episódios?
-
Манай 6 дахь дугаар бэлэн боллоо. Энэ удаагийн дугаартаа бид Macongolia блогийг хөтлөгч Ц. Цэлмэгцэцэг болон Э. Золзаяа нартай Монгол ёс заншилтай тэд хэрхэн эргэн холбогдсон талаар ярилцлаа. АНУ-д 10 гаруй жил амьдраад эх орондоо эргэн очиход тэдэнд ямар санагдсан бол... Танд энэ удаагийн тугаар таалагдана гэж найдаж байна.
Золзаяа болон Цэлмэгцэцэг нарын блог: https://macongolia.com