Episoder

  • Дунд сургуулийн шилжилтийн үе бол хүүхдүүдийн хувьд маш чухал үе шат билээ. Бие физиологийн хувьд гормоны ѳѳрчлѳлт, найз нѳхдийн хүрээлэл өөрчлөгдөх, эцэг эх, багш нараас ирэх хүлээлт, шаардлага мөн нэмэгддэг. Хүүхдүүд ѳѳрийгѳѳ ч танихгүй болтлоо ѳѳрчлѳгддѳг. Энэ насны хүүхдүүдтэйгээ хэрхэн харилцах талаар бодит жишээнд тулгуурлаж энгийнээр тайлбарласан аргачлал бүхий номоо сонсоно уу. 

  • Алдаа бол бэлэг

    Зохиолч: Jessica Lahey- дунд сургуулийн багш, зохиолч, ээж хүн.

    Номын тухай: Хамгийн том хүүгээ дунд ангийн сурагч болох үед өөрийнхөө сурагчиддаа хандаж байгаа хандлага, хүүхдээ хүмүүжүүлж байгаа хандлагаа ер нь л нэг болохгүй байна гээд анзаарч эхэлдэг. Өөрийнхөө overparenting буюу бүх алдаа, хэцүү нөхцөл байдал болгоноос хүүхдүүдээ хамгаалдаг, хэтэрхий юм болгонд нь оролцож байгаа шүүмжилж боддог. Тэгээд тэр мөчөөс эхлээд хүүхдүүддээ болон сурагчиддаа алдаанаасаа суралцах боломжийг нь олгох хэрэгтэй гэдгийг ойлгоод тийм багш, тийм ээж болохоор шийддэг. Тэгж чадсанаараа хүүхдүүд нь, сурагчид нь илүү хариуцлагатай, өөрийн зүйлдээ өөрсдөө эзэн болж байгааг илүү мэдэрдэг. Тэгээд энэ аргынхаа талаар аргачлалыг эцэг эхчүүд, багш нарт зориулж ном болгон гаргасан байгаа.

    00:00:35 Алдаа бол бэлэг номын танилцуулга

    1-р хэсэг Алдах: Эцэг эхчүүдийн хамгийн үнэт хэрэгсэл

    00:02:10 Бүлэг 1. Алдаа гаргах хэрхэн муухай болсон тухай: Америк эцэг, эхчүүдийн товч түүх

    00:05:34 Бүлэг 2. Хүүхэд эцэг, эхээс хараат байх яагаад болохгүй байна вэ: Дотоод урам зоригийн хүч

    00:10:11 Бүлэг 3. Бие даасан болон чадвартай хүүхэд өсгөх

    00:19:03 Бүлэг 4. Магтаал болон хүүхдийн өөртөө итгэх итгэлийн хамаарал

    2-р хэсэг Алдаанаасаа суралдах: Хүүхдэд алдаагаа амжилт болгохыг зааж өгөх

    00:22:33 Бүлэг 5. Гэрийн ажил

    00:26:25 Бүлэг 6. Найзууд

    00:30:15 Бүлэг 7. Спорт

    00:34:11 Бүлэг 8. Дунд анги: Жинхэнэ алдаа гаргадаг нас

    00:39:07 Бүлэг 9. Ахлах сургууль болон түүнээс цааш, жинхэнэ бие даасан хүн болох гараа

    3-р хэсэг: Хичээлдээ амжилт гаргах: Багаараа алдаанаас суралцах

    00:47:43 Бүлэг 10.Эцэг, эх-багшийн хамтын ажиллагаа

    00:49:14 Бүлэг 11. Гэрийн даалгавар: Хэт оролцохгүйгээр хэрхэн туслах вэ

    00:56:40 Бүлэг 12. Дүн: Муу дүн авсны жинхэнэ үнэ цэнэ

  • Manglende episoder?

    Klik her for at forny feed.

  • Хүний тархи, оюун ухаан хэрхэн ажилладаг талаар танин мэдэхүйн шинжлэх ухааны өнцгөөс тайлбарласан ном байлаа. Багш нар хүүхдийн тархи хэрхэн ажилдагийг ойлгоод хичээл заах аргаа өөрчилснөөр сургуулийг илүү үр бүтээлтэй болгож болох нь ээ. Мэдлэг, давтлага, туршлага гурвыг хослуулан хэрэглэснээр хүн мэргэшдэг талаар дахин сануулсан ном байлаа. Та бүхэн таалан сонсоно уу.

  • Зохиолч Габриэл Вайнер нь дуучин хүн бөгөөд 32 насандаа 6 гадаад хэлээр чөлөөтэй ярьж ойлголцдог болсон байгаа. Энэ 6 хэлээ сургуульд байхдаа сураагүй, насанд хүрсэн хойноо сурсан. Тэр гадаад хэлнүүдээ маш завгүй амьдралынхаа хажуугаар өглөө нийтийн тээвэрт  сууж байхдаа, энгийн арга, интернетээр үнэгүй эх сурвалж ашиглан өөрийн хичээл зүтгэлээр сурсан байдаг. Гэтэл, гадаад хэл маш их цээжлэх үг, дүрэм байдаг болохоор сурахад их хүндрэлтэй байдаг. Тийм болохоор зохиолч маань энэ номоороо өөрийнхөө хэл сурсан аргаа энэ номондоо танилцуулсан.

  • Зохиолч Микалийн Даклефф 3 настай охиноо хүмүүжүүлэх явцдаа 3 тосгонд очиж амьдран хүүхэд хүмүүжүүлэх аргаас суралцсан тухайгаа бичсэн.  Энэ номонд бичигдсэн арга бол анчин, түүгч хүмүүсийн соёлд он удаан жил байсаар ирсэн хүүхэд хүмүүжүүлэх аргуудын талаар бичсэн. Нэг ёсондоо монголын хөдөө хүүхдээ өсгөж байгаа аргын талаар ярьсан.  Монголын хүн амын бараг ⅓ хувь нь Улаанбаатарт амьдраад, хотжоод, хүүхдийн харьцдаг хүн нь зөвхөн аав, ээж нь болж, гадаа гарахдаа танихгүй хүнээс айж тэр болгон хүүхэд гадны хүнтэй харьцдаггүй, өвөө, эмээ нь байнга хажууд нь байж хүүхэд хүмүүжүүлэх арга барилаа зааж өгөх боломжгүйгээс иймэрхүү асуудалд орж байгаа эцэг эхчүүд цөөнгүй байгаа болов уу гэдэг үүднээс энэ номыг сонгосон.

  • Энэхүү ном нь зохиолчийн санал болгосон 5 алхмыг төрсөн цагаас нь 19 нас хүртэл нь уйгагүй дэмжиж, чиглүүлж өгснөөр эмх цэгцтэй, зохион байгуулалттай, бусдыг боддог, том зургаар хардаг, төлөвлөдөг, зорилгодоо хүрдэг хүнийг бүтээх тухай эцэг эхчүүдэд өгсөн зөвлөмж хэлбэрийн ном юм. 5 алхамд:

    1. Тууштай байх

    2. Бүх юм эхлэл, дунд, төгсгөл гэсэн дараалалтай байх

    3. Бүх юм өөрийн гэсэн байртай байх

    4. Ирээдүй рүү чиглэж бодох

    5. Асуудлыг шийдвэрлэх

  • Энэ удаагийн дугаараараа бид Сэтгэлийн хаттай эцэг эхчүүдийн хийдэггүй 13 зүйл номынхоо Тэд хүүхдээ алдахаас хамгаалдаггүй, Шийтгэл болон сахилга батыг хольж, хутгадаггүй, Тэд хүүхэддээ эрхийг биш бэрхийг сургадаг, Тэд үнэт зүйлээсээ хазайдаггүй гэдэг бүлгүүдийг ярьсан.  Та таалан сууж, тухлан сонсож, сэтгэгдлээ хуваалцана уу.

  • Эцэг эхчүүд бид нар хүүхдээ хүмүүжүүлэхдээ нийтлэг алдаанууд гаргадаг. Хүүхдээ буруу хүмүүжүүлснээр ирээдүйд сэтгэлийн хатгүй, аймхай, шийдвэр гаргах чадваргүй, бусдаас дандаа бурууг хайдаг, бусдыг ойлгодоггүй, бэрхшээл болгоны өмнө бууж өгдөг хүүхдийг бэлтгэдэг байх нь. Нийтлэг ямар алдаанууд гаргадаг вэ, тэдгээрийг хэрхэн таньж мэдэх вэ, тэрхүү алдаануудаа хэрхэн засах вэ гэдэг талаар энэхүү ном маань өгүүлнэ. Энэ удаад 7-9-р бүлгийг танилцуулъя. Сэтгэлийн хаттай эцэг эхчүүд:

    7. Тэд хүүхдэдээ хариуцлагаас зугатахыг зөвшөөрдөггүй.

    8. Тэд хүүхдээ өвдөхөөс нь хаацайлж хамгаалдаггүй.

    9. Тэд хүүхдийнхээ сэтгэл хөдлөлийг удирдаж чадах юм шиг аягладаггүй.

  • Эцэг эхчүүд бид нар хүүхдээ хүмүүжүүлэхдээ нийтлэг алдаанууд гаргадаг. Хүүхдээ буруу хүмүүжүүлснээр ирээдүйд сэтгэлийн хатгүй, аймхай, шийдвэр гаргах чадваргүй, бусдаас дандаа бурууг хайдаг, бусдыг ойлгодоггүй, бэрхшээл болгоны өмнө бууж өгдөг хүүхдийг бэлтгэдэг байх нь. Нийтлэг ямар алдаанууд гаргадаг вэ, тэдгээрийг хэрхэн таньж мэдэх вэ, тэрхүү алдаануудаа хэрхэн засах вэ гэдэг талаар энэхүү ном маань өгүүлнэ. Энэ удаад 4-6-р бүлгийг танилцуулъя. Сэтгэлийн хаттай эцэг эхчүүд:

    1. Тэд хүүхдээ өөрсдийнхөө айдсанд хүлж, сонголтыг нь боомилж өсгөдөггүй

    2. Тэд хүүхдэдээ хэтэрсэн эрх мэдэл олгодоггүй. 

    3. Тэд хүүхдээсээ төгс зүйл хүлээдэггүй.

  • Эцэг эхчүүд бид нар хүүхдээ хүмүүжүүлэхдээ нийтлэг алдаанууд гаргадаг. Хүүхдээ буруу хүмүүжүүлснээр ирээдүйд сэтгэлийн хатгүй, аймхай, шийдвэр гаргах чадваргүй, бусдаас дандаа бурууг хайдаг, бусдыг ойлгодоггүй, бэрхшээл болгоны өмнө бууж өгдөг хүүхдийг бэлтгэдэг байх нь. Нийтлэг ямар алдаанууд гаргадаг вэ, тэдгээрийг хэрхэн таньж мэдэх вэ, тэрхүү алдаануудаа хэрхэн засах вэ гэдэг талаар энэхүү ном маань өгүүлнэ. Энэ удаад эхний 3 бүлгийг танилцуулъя. Сэтгэлийн хаттай эцэг эхчүүд: 

    1. Хүүхдээ дандаа бусдаас бурууг хайдаг хохирогчийн сэтгэл зүйтэй болгож өсгөдөггүй. 

    2. Хүүхдээ байнга өрөвдөж өсгөдөггүй.

    3. Хүүхдээ ертөнцийн төв мэт өсгөдөггүй.   

  • Ном унших нь зүгээр нэг хичээлдээ сайн болох, мэдлэгтэй болох гэхээсээ илүүтэйгээр өөрийгөө удирдах, сэтгэл хөдлөлөө удирдах, анхаарлаа төвлөрүүлэх, зорилго, мөрөөдөлдөө хүрэхэд нь туслах гэх мэт маш олон ѳгѳѳжтэй сайн талуудыг хүүхдэд суулгаж ѳгдѳг. Энэхүү ном нь дөнгөж төрсөн балчираас эхлээд өсвөр насны хүүхдүүдийг хэрхэн чиглүүлж ном унших дуртай болгох вэ гэдэг талаар өгүүлсэн. Хүчилж ном уншуулж сургахаасаа илүүтэйгээр номонд дуртай хүнийг хэрхэн бий болгох вэ гэсэн ерөнхий агуулгатай. 

  • Superpowered: transform anxiety into courage, confidence, and resilience  буюу  Агуу эрч хүч ба сэтгэлийн дарамт санаа зоволтоо хэрхэн зориг, өөртөө итгэх итгэл, сэтгэлийн хат, хатуужил болгож өөрчилөх вэ гэдэг ном. Энэ номыг сонгох болсон шалтгаан гэвэл аливаа юмны хойно гарч чаддаг, амьдралд унаж алдсан ч бууж өгдөггүй шантардаггүй, алдаа гаргалаа ч тэрнээсээ болж өөрийгөө зэмлээд дахин юм хийхээс зүрхшээгээд байдаггүй тийм сэтгэлийн хаттай чанарыг “ Resilience” хүүхдүүддээ сургах юмсан гэдэг үүднээс сонгосон.  Номын зохиолчид бол Shefali Tsabary, Renee Jain гэдэг хүмүүс байгаа. Тэд клиникийн сэтгэл судлаачид ба олон хүүхдүүдтэй ажиллаж судалгаа хийж өөрийн болон бусдын туршлагад үндэслэж бичсэн ном байгаа. Ном нь өсвөр насны хүүхдүүдэд хандаж бичсэн боловч аль ч насны хүнд үр өгөөжөө өгөх ном санагдсан.

  • Баян аав, ядуу аав гэдэг нийт 51 хэл рүү орчуулагдаж, 40 сая орчим борлуулагдсан номын зохиолч Роберт Киёоcaки бичсэн. Эцэг эхчүүд хүүхдүүдээ гадаад ертөнцөөс хамгаалахын оронд эртнээс хүүхэддээ санхүүгийн боловсрол аль болох эртнээс өгвөл хүүхэд тань насанд хүрээд санхүүгийн асуудалд ордог хүн болохгүй. Санхүүгээ зөв удирдахын тулд орлого нь зарлагаасаа өндөр байх, таны халаасанд мөнгөн урсгал оруулж ирэх хөрөнгөтэй болох л чухал зэрэг үнэтэй зөвлөгөөнүүдийг өгсөн байгаа. Та тухлан сууж сонсохыг хүсье.

  • Бүтээлч сургууль гэдэг нь төсөөлөх, төсөөллөө бодит зүйл болгох чадварыг хүүхдүүдэд заадаг сургуулийг хэлнэ. Бид боловсролын зорилгоо эргэн харж, боловсролын хувьсгал хийх ёстойг энэхүү номоороо бидэнд анхааруулж байна. Одоогийн боловсрол хүүхдэд бодит чадварыг суулгах хэрэгтэй байгаа талаар өгүүлсэн бас нэгэн ном.  

  • #7 Адел фабер, Элин Мазлиш нарын бичсэн Тэмцэлдээнгүй ахан дүүс буюу Siblings without rivalry номын эмхэтгэл. 

    Зохиолчид маань эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хэрхэн харилцах, харилцаагаа зохицуулж сурахад нь туслахаар шийдээд энэ номыг гаргасан.

    Маргааныг шийдвэрлэх, харилцаагаа сайжруулах, өрсөлдөөнийг бууруулж хүүхэд харилцаанаасаа баяр баясгаланг олж авахад туслаж болохуйц ухаалаг, амьдралд хэрэгжүүлэхэд боломжийн арга замыг энэ номоороо санал болгож байгаа.
    Мөн энэ номонд Алиа хошин зан, тэднийг ойлгож маргалдааны аль үед нь эцэг эхчүүд оролцох, хүүхдүүдийн хоорондын дайсагналыг хэрхэн бүтээлч байдлаар ашиглах, хүүхдүүдэд заавал тэгш бус байдлаар гэхдээ шударга харилцах талаар үнэт зөвлөмжүүдийг өгсөн.
  • Нидерланд дахь йогын багш Алтанцэцэг, Монгол дахь Stay Premium Yoga Center-ийн бясалгалын багш Цогзолмаатай йога, бясалгалын талаар, хүүхэд хүмүүжүүлэх, өөрийгөө танин мэдэхэд йога, бясалгал хэрхэн тусалдаг талаар ярилцлаа.  

  • #5 "You win in the locker room first: 7 C's to build a Winning team in Business, Sports, and life" by Jon Gordon & Mike Smith, 2015 /Амжилт хувцас солих өрөөнөөс эхэлнэ/

    Америкийн үндэсний хөл бөмбөгийн лигийн дасгалжуулагч Майк Смит 2008 онд Атланта Фалконс багт дасгалжуулагчаар ирснээр маш олон жил сураггүй байсан баг гэнэт цойлон гарч ирдэг. Тэрээр "Energy Bus" номын зохиолч Жон Гордонтой хамтран агуу багийг бүтээх 7 зарчмыг гаргаж ирсэн бөгөөд энэ 7 зарчмыг өдөр тутамдаа хэрэгжүүлснээр агуу багийг бүтээж чаджээ. 7 зарчимд  Culture-Соёл, Contagious-Нөлөөлөл, Consistent-Хувиршгүй /Тууштай байдал, Communicate-Харилцаа, Connect-Холбоо, Commitment-Бие сэтгэлээ зориулах, Care-Санаа тавих орно. Дэлгэрэнгүйг подкастаас сонсоно уу. 

  • #4 "Most likely to succeed: Preparing Our Kids for the Innovation Era" by Tony Wagner & Ted Dintersmith, 2016 /Амжилтанд хүрэх замнал/

    Энэхүү номоор 21-р зуунд шаардлагатай чадвар болох бүтээлч байдал, харилцаа, шүүмжит сэтгэлгээ, хамтран ажиллах (Creativity, Communication, Critical thinking, Collaboration) чадваруудыг эзэмшүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байгааг, мөн яаж хэрэгжүүлэх зөвлөмжийг зарим хэрэгжүүлж эхэлсэн сургуулийн туршлага дээр үндэслэн номоор хүргэх болно.   

  • “The whole brain child” буюу Бүтэн тархитай хүүхэд. Зохиолч Доктор Даниэл Сийгли, Доктор Тина Пэйн Брайсон нар бичсэн.

    Бүтэн тархи гэхээр гайхаж магадгүй юм. Товч тайлбарлавал хүний тархийг баруун, зүүн, дээд, доод гэсэн үндсэн 4 хэсэгт хувааж болдог. Зохиолчид маань баруун зүүн тархийг, дээд доод тархийг, цаашилбал ил далд ухамсрыг хооронд нь нэгтгэн ажиллуулах замаар тархины шинжлэх ухаан дээр үндэслэн хүүхдээ хүмүүжүүлэх аргыг танилцуулдаг. Тархиа хооронд нь нэгтгэж ажиллуулахыг бүтэн тархины арга гэж нэрлээд байгаа юм. Хүүхддээ багаас нь бүтэн тархины аргыг эзэмшүүлж чадвал хүүхэд өөрийгөө ойлгодог буюу сэтгэл хөдлөлөө удирдаж чаддаг, бусдыг ойлгодог, бусадтай харилцах чадвартай, аз жаргалтай хүүхэд болон хүмүүжиж болох зөвлөмжүүдийг өгдөг ном байгаа.

  • #2 "Little soldiers" by Lenora Chu, 2018 /Бяцхан цэргүүд/

    Хятад гаралтай Америк сэтгүүлч эмэгтэй Шанхай хотын алдартай хятад цэцэрлэгт 3 настай хүүгээ оруулснаар хятад, америкийн боловсролын ялгаа, тэдгээрийн онцлогийн талаар өөрийн биеэр олж мэддэг. Хятадын боловсролын системийн талаар ямарваа нэгэн шинэ зүйлтэй учрах бүртээ тэрийгээ биеэр очиж ажиглалт хийх, багш, боловсролын салбарын эрдэмтэдтэй уулзах, судалгаа, статистикийг лавшруулан судлах зэргээр баяжуулж бичигдсэн ном юм. Хятад, Америкийн боловсролын системээс бид юуг авч, юуг гээх талаар бодож тунгаахад хэрэгтэй болов уу.