Episodios
-
Өөрийгөө л ойлгочихвол хорвоо дэлхийд хэцүү хатуу гэж үгүй мэт...
Өөр лүүгээ өнгийж бай, өөртөө цаг гаргаж бай, хийх ажлын жагсаалтандаа өөрийгөө хайрлах тухай оруулж бай, өөрийгөө хайрлах жагсаалтанд маникюр гоо сайхан орно гэдэг шиг СЭТГЭЛЗҮЙЧ ДЭЭР ОЧИХ гэдгийг заавал оруулж бай гэснээр бидний яриа эхэлсэн юм.
Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн гэж энэ зөөлөн дулаан уур амьсгал мэдрэгдсэн, бүх асуудлаа энд л яриад, гаргаад, орхиод, өөрийгөө чөлөөлж болох газар шиг санагдсан.
Ингээд энэ удаагийн On&On podcast- ын шинэ дугаарт Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн сэтгэл судлаач Сэтгэл Судлаач Банзрагч Золзаяа
оролцлоо.
Мэдээж оны төгсгөлд, мөн энэ улирлын хамгийн сүүлийн дугаар болгон хүргэж байгаа нь та нарыгаа хуучин онтойгоо сэтгэлийн хөндүүр, бул хар чулуунуудаа орхиод, цэвэр цэлгэр, шив шинэхэн сэтгэлзүйтэйгээр шинэ оноо эхлүүлээсэй гэж хүссэн учраас юм.
Заа ингээд шинэ дугаараа яг одоо сонсоорой 👉👉👉
Хүндэтгэсэн Онон нь
-
Woohoo, here is new episode!
On&On podcast S1E7: Гэрийн фитнессийн багш Намуун NamBeau.
Корона гээд буйдангаас хөргөгч хүртэл зам татуулаад, амттай шимттэй хоолыг өглөө оройгүй хийж, баруун зүүн тийш харж хэвтээд өөхөн бөмбөөлэй болж байгаан биш бээз
За гэртээ, коронагийн үед, ямар ч төхөөрөмжгүйгээр ГАЛБИРЖИХ БОЛОМЖ БАЙНА, ЦААНА ЧИНЬ...
Үүний талаар ОНОНГИЙН ПОДКАСТААР ярилцлаа.
Хүндэтгэсэн Онон нь.
-
¿Faltan episodios?
-
On&On podcast-н ШИНЭ ДУГААР.
Хорио цээрийн дэглэмийн энэ үед эерэгийг сонсч ДАРХЛААГАА ДЭМЖЭЭРЭЙ .
Дандаа аз жаргалтай царайлж, үргэлж хөөрхөн зураг тавьж бусдыг цахим дарамтанд оруулж болохгүй!
Э. ДӨЛГӨӨН
On&On видео подкаст Даваа гараг бүрийн 19:30 цагаас танд хүрнэ. Энэ дугаарт “Хосын жор” номын зохиолч, Positive Mongolian Дөлгөөн оролцлоо.
Дөлгөөн хэр эерэг вэ?
Эрч хүчийг хаанаас олж авдаг вэ?
Түвшээ, Дөлгөөн асуудлаа хэрхэн шийддэг?
Хосын жорын оролцогч гэр бүлүүдээс хамгийн гоё ЖОР?
Хүүхдэд зориулан хийсэн контентоос хүүхэд хүмүүжлийн СОР БОЛСОН ЗӨВЛӨГӨӨ?
Watch and listen more:
www.zogii.mn
Sound cloud
Castbox
M+
Youtube
Special thanks to: Удвал гарден, Tea and Life
-
Өнөөдрийн зочин Секс, хосын дотно харилцаа судлаач Т.Түмэнжаргал.
Бэлгийн амьдрал гэдэг бол тэр чигтээ Бэлгийн боловсрол. Энийг эр эм хоёр хоорондоо, тэр ч бүү хэл үр хүүхэддээ ч нас насанд нь тохируулж зааж сургах ёстой. Бэлгийн боловсролын тухай ярихдаа зөв чиглүүлэхгүй бол өдөөн хатгасан, буруу зүйлд уриалан дуудсан болчих аюултай тул маш өндөр сэрэмж, мэдрэмж, мэдлэгтэйгээр ярих нь зүйтэй.
Т. Түмэнжаргал
Special thanks: Tea and Life
Амжилт манайхаан!
Хүндэтгэсэн
Онон нь
-
Энэ удаад БҮЖИГЧИН БЯМБАА оролцож, ёстой нэг гоё энгийн яриа өрнүүлсэн дээ.
Эгэлгүй бүхэн энгийн байдаг. Энгийнээс энгийн, яг л өөрийнхөөрөө үзэсгэлэнтэй байж чаддаг Бямбаа маань бүжигчин ээж, эмэгтэй байх, бодлын хүчээр биелэлээ олсон БЯМБААГИЙН ТҮҮХҮҮДЭЭС хуваалцсан.
Зүгээр л ярилцаад суухад эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, эх хүний уян зөөлөн, бүжигчин хүний авьяас чадварыг зэрэг мэдрүүлсэн чамдаа баярлалаа! ҮУИТ 70 жилийн ойн баярын мэндийг хүргэе
Хүндэтгэсэн,
Онон нь
-
Энэ бол Ононгийн подкаст.
Энэ удаагийн маань зочин Mongol HD телевизийн нэвтрүүлэгч Н. Ариунтунгалаг.
Надад энэ дугаар нэг тийм зөөлөн дулаан уур амьсгалтай, эмэгтэй хүн болж төрсөндөө бүсгүйчүүд минь үргэлж бахархаж яваарай гэмээр ярилцлага болсон. Яг л өөрийнхөөрөө байж, илэн далангүй ярилцсан чамдаа баярлалаа.
Бүх үзэгч, сонсогчдынхоо зүгээс эсэн мэнд амаржиж, энхрий бяцхан үрс, хайртай гэр бүлтэйгээ аз жаргалтай амьдрахыг хүсье!
Хүндэтгэсэн,
Онон нь
-
Сайн уу? Бүсгүйчүүдээ~!
Энэ удаагийн дугаарт цоглог, эрч хүчтэй дуучин бүсгүй Наратайгаа хэрхэн зөвхөн ӨӨРИЙНХӨӨРӨӨ БАЙХ тухай ярилцлаа. Эрч хүч бэлэглэнэ гэдэг итгэлтэй байна. Онон нь.
-
Цнцрн црн! Тийм ээ, энэ бол Ононгийн подкастын хамгийн эхний дугаар. Эхний зочноо маш удаан бодож байгаад мисс Бадамгэрэлийгээ урилаа. Эрч хүчтэй энэ бүсгүйн дундардаггүй тэр их эрч хүчийг бусаддаа түгээх гээд, яаж үргэлж оргилж, буцалж, дүүлж явдаг нууцыг нь хуваалцахаар эхний дугаараа хийлээ. Та нартаа сонсгохыг тэсэн ядан хүлээж байна.
Онон нь.