Episodit
-
Puuttuva jakso?
-
"Рио Тинто” компанийн эрчим хүч, эрдсийн группын гүйцэтгэх захирал Б. Болд.
Ажлын туршлага: ШУТИС-ийн КТМС -ийг 1994 онд Бизнесийн Удирдлагын мэргэжлээр тѳгсѳѳд 1994 онд Азийн Хѳгжлийн Банкнаас ажлын гараагаа эхэлсэн. 1999 онд АНУ -ын Бриджпортын Их Сургуульд Биснесийн удирдлагын Магистрын цол хамгаалсан. 1999 -2009 онд АНУ-ын хѳрѳнгѳ оруулалтын JPMorgan банкны
Нью -Йорк, Лондон, Гонконг зэрэг дэлхийнн санхүүгийн тѳвүүд дэх салбаруудад ажиллаж, хѳрѳнгѳ оруулалтын мэргэжилтнээс албаны захирал хүртэл тушаал хашиж байсан.
JPMorgan банкинд 10 гаруй жил ажиллахдаа компаниудын анхдагч хувьцаа гаргах (IPO) компанийн хѳрѳнгийн үнэлгээ, хувьцааны болон зээлийн санхүүжилтийн хѳрѳнгѳ босгох, компаниуд нийлэх, нэгдэх хэлцлүүдийн (M & A) чиглэлээр мэргэшиж ажиллаж байсан туршлагатай.
Мѳн Ньюком Группын гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан. 2013 оноос хойш Рио Тинто” компанид ажиллаж эхэлсэн бөгөөд, 2013 онд Зэсийн группын Олон улсын үйл ажиллагаа хариуцсан Ерөнхийлөгчөөр, 2014 онд Төмрийн хүдрийн группын далайн тээвэр хариуцдаг “Рио Тинто Марине” компанийн захирлаар, 2015 онд Төмрийн хүдрийн группын Маркетинг, борлуулалт хариуцсан захирлаар ажиллаж байгаад 2016 оноос хойш Рио Тинто” компанын эрчим хүч, эрдсийн группын гүйцэтгэх захиралаар ажиллаж байна. -
Номиотой ярилцъя подкастын шинэ дугаар бэлэн боллоо. Энэ дугаараараа ‘Тэтгэлгийн ярилцлагад хэрхэн бэлтгэх вэ? сэдвээр ярилцах болно
-
Catching Up With Nomio буюу “Номиотой ярилцъя” подкастын хоёр дахь дугаар бэлэн боллоо!
Энэ дугаараараа жилд хэрхэн 100 ном унших вэ сэдвээр ярилцах болно. Олон ном унших дадал, зөвлөгөө болон цагийн менежментийн талаар шинэ зүйл сурч авнаа гэж найдаж байна.
-
Чевенинг тэтгэлэгт материалаа явуулахаасаа өмнө сургуульдаа тэнцсэн байх ёстой юу?" "IELTS болон TOEFL шалгалтыг хэд хэдэн удаа өгсөн боловч хүссэн оноогоо авч чаддаггүй ээ ямар зөвлөгөө өгөх вэ?" "Апликэшн бөглөх явцдаа юуг анхаарах вэ?" "Нетворкинг эссэг яаж бичвэл зүгээр вэ?" гэх мэт олон талын мэдээллийг оруулахыг зорьлоо.
Мөн дээрээс нь Монгол улсаас энэ жилийн Чевенинг тэтгэлэг авсан залуучуудын тѳлѳѳлѳлѳѳс та бүхэнтэйгээ өөрсдийн туршлагыг энэхүү подкастаар дамжуулж хуваалцах болно. Нэмж хэлэхэд www.mongolscholar.wordpress.com гэсэн хаягаар манай залуусын нийтэлсэн бусад мэдээллийг унших боломжтой шүү.