Episodes
-
Эзэн Есүс хүүхэд нь нас барсан эцэг, эхэд хүүхдийг нь амилуулж буцааж өгсөн хэд хэдэн тохиолдол Библид бичигдсэн байдаг. Тэр үед "Бүү ай, гагцхүү итгэ", "Бүү уйл" гэж хэлсэн байна. Бурханы хэлсэн үгэнд итгэх нь Түүний амлалтыг авахад их чухал.
-
Аавын залбирал, хүсэлтээр хүүхдүүд нь эдгэрсэн түүх Библид олон гардаг. Аав нарын залбирал хүчтэй. Гэхдээ итгэлээр цөхрөлтгүй залбирч сурах хэрэгтэй. Итгэл бага байгаа тохиолдолд итгэлийг минь өсгөөч гэж гуйж болно.
-
Episodes manquant?
-
Канаан нутгийн эмэгтэйд Эзэн Есүст хандан залбирахад олон саад бэрхшээл учирсан. Түүнийг сонсохгүй, ойшоохгүй байгаа юм шиг, өөрөө хэтэрхий нүгэлтэй бузар юм шиг санагдсан байж болзошгүй. Гэвч тэр эмэгтэй Бурханы сайн мөн чанарыг мэдэж байсан бололтой, уйгагүй залбирч Эзэнээс магтаалыг сонссон.
-
Яагаад Бурханыг Аав гэж дууддаг вэ? Энэ нь Бурхан ба хүний хоорондох харилцааг илэрхийлэх нэг хэлбэр гэж ойлгож болно. Тэрээр биднийг бүтээсэн учир Эцэг Бурхан, Тэр биднийг Сүнсээрээ төрүүлсэн учраас бидний Эцэг. Бас биднийг өргөж авч өв залгамжлагч болгосон мэт зүйрлэл хүртэл Библид бий.
-
Эцэг эхэд сайн сайхныг хүүхэддээ өвлүүлэх боломжтойг Бурханы үгэнд олон удаа амалжээ.
-
Эзэний үгэнд хүүхдэд юу заахыг тодорхойлсон байдаг. Дуулал 34:11-д "Би та нарт ЭЗЭНээс эмээхийг зааж өгье" гэж хэлснээр хүүхдэд заах сайн зүйлийг тодорхойлжээ. Энэ нь айдас биш, харин гүн хүндэтгэлийг хэлж байгаа.
-
Иовыг Бурхан өөлөх өөгүй гэж хэлсэн. Иов хүүхдүүдээ гэм нүгэл хийсэн байх вий хэмээн өмнөөс нь зуучлан залбирдаг байв. Түүнээс сурах зүйл их байна.
-
Эцэг эх үр хүүхдээ Бурханаас дээгүүр тавих юм бол эргээд тэднийгээ эвдэх аюултай.
-
Амьдралаа Бурханд зориулах нь хүний гаргаж болох хамгийн ашигтай шийдвэр. Үүнчлэн хүүхдээ Бурханд зориулах нь хүүхдийнхээ төлөө хийж чадах маш ухаалаг шийдвэр. Биднийг бүтээсэн учраас биднийг их хайрладаг Бурханаас илүү найдвартай түшиг бидэнд байхгүй. Хүүгээ өргөөд үндэстнээ аварсан ухаалаг ээжээс суралцацгаая.
-
Маноагийн амьдралаас эцэг эхчүүд хүүхэддээ ямар анхаарал халамж хандуулах ёстойг харж болно.
-
Гэр орноо хэрхэн ариусгах вэ? Бурхан хүнд эрх чөлөө өгсөн. Гэхдээ тэрхүү эрх чөлөөг сайн сайхан, ариун зүйлд зориулах нь Бурханыг алдаршуулдаг.
-
Дэд хууль номын 6-р бүлэгт хүүхдээ хэрхэн сурган хүмүүжүүлэх тухай заасан байдаг.
-
Эцэг эхээ хүндлэх юм бол урт насалж, Бурханаар ерөөгдөнө гэсэн байдаг тул хүүхдүүддээ эцэг эхээ хүндлэхийг зааж сургах нь маш чухал.
-
Заримдаа амь амьдралтай холбоотой маш чухал сургаал биш боловч олны анхаарал татаж, маргаан үүсгэдэг зүйлс Библид байдаг. Амралтын өдрийг сахих, сахихгүй байх, хэзээ сахих нь амь настай шууд холбоотой биш учраас ач холбогдлыг нь тэр хэмжээнд дөвийлгөн өргөх шаардлагагүй ч ариун амьдралын хүрээнд энэ асуудлаар байр сууриа тодорхой болгох нь зүйтэй гэж бодсоны үндсэн дээр уг яриаг өрнүүлж байна.
-
Эзэн Буран ууган үрээ ариусга гэж Израилийн ард түмэнд хэлсэн. Ууган үр бүрийн өмнөөс Өөртөө үйлчлүүлэхээр Леви овгийг авсан нь одоогийн Христитгэлт гэр бүлд ч санаа авахаар олон зүйлийг зааж болно.
-
Тахилч хүн гэм нүглийн асуудлыг шийдвэрлүүлэхээр Бурхан хүн хоёрын дунд зуучилдаг, эш үзүүлэгч Бурханы үг айлдварыг хүнд дамжуулдаг. Эцэг хүн хүүхдүүдийнхээ өмнөөс зуучлах, Бурханы үгийг тэдэнд дамжуулах үүргийг хүлээдэг.
-
Эзэн Есүсийг Бурханы Хурга гэдэг нь бидний гэмийг цэвэрлэхийн тулд амь насаа өргөсөн тахилыг урьдаас зөгнөж, Израилийн түүхэнд хүүрнэн оруулсан Бурханы мэргэн ухаан билээ. Египетэд Өөрийгөө илчлэхдээ бардам хатуу сэтгэлийг нь буулгаж авахаар арван гамшгийг буулгадаг. Хамгийн сүүлд устгагч тэнгэрэлчээ илгээн айл бүрийн ууган үрийг авсан. Тэгэхэд бүл бүлээрээ хурга нядлан хаалганы тотго, хатавчинд цусыг нь нялснаар устгагч тэр айлыг алгасаж өнгөрсөн. Бурханы Хурга одоо ч бидний төлөө авралын үйлчлэлийг тасралтгүй хийж байгаа. Тиймээс гэр бүлд өгсөн хурганы ач холбогдлыг ойлгосноор тэрхүү үйлчлэлийг хайртай гэрийнхэндээ хүргэхдээ урамших болов уу гэж энэхүү яриаг өрнүүллээ.
-
Мосегийн ээж аав хүүхдийнхээ сайхныг хараад хааны зарлигаас айлгүй хүүгийнхээ амийг аврахын тулд нуусан. Түүн шиг бид ч гэсэн хүүхдийнхээ сэтгэлийг хөнөөх, хорон муу зүйлээс хамгаалан нуух хэрэгтэй. Хүүхдээ нуух хамгийн аюулгүй газар бол Эзэн Бурхан Өөрөө. Түүн дотор хоргодоход бидэнд айх зүйл байхгүй.
-
Бидэнд хариуцуулсан хүүхдүүдийг бид үнэхээр хариуцаж, батлан дааж байгаа юу? Иуда аавдаа Бенамины өмнөөс батлан даалт гаргсан, би заавал дүүгээ буцааж танд авчирна гэж амлаад түүнийхээ төлөө үхэн хатан зүтгэсэн. Тэгвэл бид ч гэсэн тэнгэрлэг Эцэгтээ хүүхдүүдээ аваачихын төлөө зүтгэлгүй байх нь хэр зохистой вэ? Энэ тухай ярилцая.
-
Ариун амьдрал бол Бурханы тогтоосон зарчмын дагуу тангарагт харилцаанд амьдрахыг хэлнэ. Бид эхнэр, нөхөр, үр хүүхэд, найз нөхөдтэйгээ харилцаагаа цэвэр ариун байдалд дотор хадгалснаар өөртөө ба бусдад ерөөл авчирна.
- Montre plus