エピソード

  • ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад У. Дэлгэрхишиг энэ подкастаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ, Монголын өнөөгийн нөхцөл байдал, тоо баримт, судалгаа, статистик мэдээ, бодит түүх болон хор хөнөөл тэдгээрээс гарах хор уршиг, урьдчилан сэргийлэх арга замын талаар ярилцлаа. 🎙️ Seheeten Podcast нь нийгэм, улс төр, эдийн засаг болон хувь хүний хөгжилтэй холбоотой өргөн сэдвүүдийг хөндөж, Монголын залуучуудын нийгэмд оруулах хувь нэмэр, манлайллыг дэмжихийн зэрэгцээ, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгодог платформ юм.

    Host: Taivan
    Instagram: https://www.instagram.com/@taivanaab

    Guest: У. Дэлгэрхишиг

  • Бид нийтээрээ 1% сайжрахад их зүйл өөр болно. Бүх түвшинд сайжрах шаардлагатай байна. Өнөөгийн улс төрийн өнгө төрх бүх нийтээс хамааралтай болсон. Нийгмийн асуудлыг шийдэхэд иргэн бүрийн оролцоо чухал. Зөвхөн асуудал яриад орхих биш түүнийг сайжруулъя гэсэн зорилготой байх ёстой.

    Цогц Хөгжлийн Үндэсний Төвийн гүйцэтгэх захирал М. Энхбадрал энэ подкастаар Монголын нийгмийн үнэн дүр төрх, үнэт зүйлийн хямрал, улс төрийн манлайлагчийн хомсдол, нийтийн эрх ашиг, шударга ёсны өмнө эр зоригтой байхын нийгэмд үзүүлэх ач тус гэх мэт шийдэл ярьсан, ул суурь шалтгааныг нь хөндсөн олон сэдвийг цэгцтэйгээр тайлбарлалаа.

    🎙️ Seheeten Podcast нь нийгэм, улс төр, эдийн засаг болон хувь хүний хөгжилтэй холбоотой өргөн сэдвүүдийг хөндөж, Монголын залуучуудын нийгэмд оруулах хувь нэмэр, манлайллыг дэмжихийн зэрэгцээ, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгодог платформ юм.

    Host: Taivan
    Instagram: / @taivanaab

    Guest: Enkhbadral Myagmar
    Facebook: Enkhbadral Myagmar

  • エピソードを見逃しましたか?

    フィードを更新するにはここをクリックしてください。

  • 😳 ЯАЖ ДАРГА БОЛДОГ ВЭ?
    Улс төр гэдэг "хор найруулах" биш, харин манлайлал юм. Уг нь улс төрч болохын тулд "аваргыг ялж байж аварга болдог" зарчим үйлчлэх ёстой. Өөрөөр хэлбэл бусдыг манлайлан зөв өөрчлөлтүүдийг эхлүүлж, олон нийтийг хүлээн зөвшөөрүүлэх ёстой.

    ‪@amaraasweeklyshow‬ -ийн хөтлөгч Амараа энэ подкастаар Монголд улс төрийн манлайлал хэрхэн дутагдаж буйг, үзэл санааны лидерүүдийн хомсдолыг онцолж, өөрсдийн дуу хоолойгоо илэрхийлэх, тэмцэх эрхийн тухай хөндөж, хүмүүс аливаа асуудлыг зөвхөн тренд дагаж биш, бодитойгоор, цаад үзэл санааг ойлгож хөндөх хэрэгтэйг тайлбарлалаа.

    🎙️ Seheeten Podcast нь нийгэм, улс төр, эдийн засаг болон хувь хүний хөгжилтэй холбоотой өргөн сэдвүүдийг хөндөж, Монголын залуучуудын нийгэмд оруулах хувь нэмэр, манлайллыг дэмжихийн зэрэгцээ, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгодог платформ юм.

    Host: Tsogtbilguundari (tsbd)
    Twitter: / tsogtbilguundar
    Instagram: / tsogtbilguundari

    Guest: Amaraa Liberty (Доржийн Амартүвшин)
    Twitter: / amaraaliberty
    Instagram: / amaraaliberty
    YouTube (Amaraa's Weekly Show): / @amaraaweekly

  • Сэхээтэн подкастын энэ удаагийн дугаарын зочноор контент бүтээгч, pastry chef Номударь уригдан оролцлоо.

    Энэ ярилцлагаас та бүхэн эрүүл амьдралын хэв маяг, амжилттай контент бүтээх нууцууд, өөртөө тухтай байх нь хүний бүтээмжийг хэрхэн яаж дээшлүүлдэг талаарх олон сонирхолтой өнцгийг олж харна гэдэгт итгэлтэй байна.

    -
    Хөтлөгч: Б.Тайван
    Instagram: / @taivanaab
    ———
    Бидэнтэй холбогдох хаяг:
    Instagram: / seheeten.po. .
    Website: https://www.seheeten.me
    ———
    Сэхээтэн подкастын тухайд:

    Сэхээтэн Подкастад тавтай морил! Энэхүү подкастыг Б.Тайван, Х.Цогтбилгүүндарь нар хамтран бүтээж, сонсогч Танд хүргэж байна.

    Манай подкаст өнгөрсөн зургаан жилийн турш сонсогч танд амьдралын хэв маяг, залуучуудын үзэл бодол, нийгэмд тустай үйл хэргийг бүтээгч мэргэжилтнүүд, сонирхолтой зочдын амьдралын замналаас эхлэлтэй олон өнгийг хослуулсан яриа бүхий подкастыг хүргэсээр ирлээ.

    "Сэхээтэн подкаст" амьдралын хэв маягийн анхны чөлөөт ярилцлага, танин мэдэхүй, боловсролын чиглэлээр 150+ дугаарыг бэлтгэж, өдгөө 4,000,000+ таталттай болоод байна.

  • Сэхээтэн подкастын энэ удаагийн дугаарт хоёр найз Б.Бат-Оргил болон М.Батмөнх нарыгаа урьж, бидний хэдэн нөхөд өөрсдийн улс төр, сонгуулийн талаарх үзэл хандлагаа хамтдаа уудаллаа.

    Нэг цаг орчмын тус ярилцлага одоогийн сонгуулийн ач холбогдол, залуучууд яагаад сонгуульд идэвхтэй оролцох ёстой, ямар үр дүн, өөрчлөлт бий болох вэ?, сонгуулиа саналаа өгөхдөө анхаарах зүйлс гэх зэрэг үндсэн дөрвөн сэдвийн дор өрнөх болно.

    Дундаас нь зогсоолгүй, шимтэн сонсоорой!

  • Сэхээтэн подкастын энэ удаагийн дугаарын зочноор цаг үеийн асуудалтай холбогдуулан Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаярыг урьж оролцууллаа.

    Энэ ярилцлагаас та бүхэн түүний улс төртэй холбогдох болсон шалтгаан, карьерын замнал зэргээс гадна хувь хүний үзэл бодол, баримталж ирсэн зарчмууд, ажил, мэргэжлийн туршлагынхаа талаар хуваалцсан сонирхолтой яриаг сонсоорой.

  • Сэхээтэн подкастын энэ удаагийн дугаарын зочноор Монголын анхны альтернатив хөтөлбөртэй Хүмүүн дунд сургуулийн үүсгэн байгуулагч Б.Нямаа оролцлоо.

    Монголд хэрэгжиж ЕБС-ийн хөтөлбөрийн давуу болон сул талууд, сурагчдад хэрхэн мэдлэг эзэмшүүлж ур чадвар болгох арга барил, цаашлаад залуус гаднын улсад өндөр боловсрол эзэмших шаардлагатай юу, үгүй юу гэх мэт боловсролын салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар гүнзгий ярилцлаа.

  • Монгол Улсад интернэт нэвтэрсний 30 жилийн ой энэ жил тохиож буй.

    Тодруулбал Д.Энхбат захирлаар удирдуулсан “Мэдээллийн Харилцаа ББХК” нь интернэтийн үйлчилгээг анх удаа Монгол Улсад 1994 оноос явуулж эхэлсэн нь одоогийн Датаком компанийн эхлэл. Ингээд тэр цаг мөчөөс хойш 30 жилийн дараа энэ салбарын анхны сайдаар нь УИХ-ын гишүүн Н.Учрал ажиллаж байна. Дэлхий даяар "цахим шилжилт" хурдацтай өрнөж буй энэ торгон цаг үед энэхүү үе үеийн манлайлагчид болсон хоёр зочинтойгоо уулзан ярилцлаа.

  • "Critical thinking" буюу шүүмжлэлт сэтгэлгээ гэж юу вэ? Яагаад энэ чадвар чухал вэ? Монгол Улсын иргэд боловсролын системээрээ дамжуулж энэ чадварыг олж авч чадаж байгаа юу?

    Энэ удаагийн дугаарын зочин бол "Электрон жаал" хочтой Э.Энхпүрэв. Яагаад түүнийг ингэж хочлох болов? Түүний амжилтын нууц нь төрмөл гоц ухаан байв уу? эсвэл хөдөлмөр, дадал зуршлын хүчээр өөрийгөө бүтээв үү?

    Ингээд Э.Энхпүрэвтэй хөтлөгч Х.Цогтбилгүүндарь ярилцсан Сэхээтэн подкастын 155-р дугаар руугаа үсэрцгээе!

  • Сэхээтэн подкастын энэ удаагийн дугаарын зочноор кино продюсер С.Уран болон 93//KiDULT маркийн дизайнер М.Нямсүрэн, хамтран хөтлөгчөөр артист Н.Урин нар оролцлоо.

    Бидний хувьд өөрийгөө олох аяллаас эхлээд салбар бүрийн уран бүтээлчдийн онцлог, бүтээлч байдал, хүн бүрийн дотор байдаг хүч, амьдралд өөрөөсөө хүртэл хариултаа олж чадахгүй үед итгэл үнэмшлээ хаанаас олж авах вэ зэрэг олон сонирхолтой мэдрэмж холилдсон сэдвийн талаар ярилцсан юм.

    Сонсогч та бүхний бодлыг хөглөсөн 2 цаг байна гэдэгт итгэлтэй байна.

  • Сэхээтэн подкастын энэ дугаарт дэлхийн шилдэг West Point-ийн цэргийн академийн анхны Монгол төгсөгч Саруул болон залуу артист, инженер Чойдог нар оролцлоо.

    Саруулын хувьд цэргийн академид элсэн суралцсан эхэн үе болон дундаас нь шантарч сэтгэлээр унасан цаг мөчийнхөө талаар, цэргийн сургуульд олж авсан хүмүүжил, эрдмээсээ бидэнд хуваалцсан юм.

    Чойдогийн хувьд үндсэн инженерийн мэргэжлийнхээ хажуугаар урлагийн карьераа хэрхэн босгосон, амьдрал ажлын тэнцвэрээ хадгалж яваа залуу хүний замналынхаа талаар буу халлаа.

    Бидний хувьд Монгол эрчүүдийн үнэлэмж, эр хүн гэх тодорхойлолт, эр хүнд байх зан чанар, эрчүүдийн нөхөрлөл, сэтгэлзүйн асуудал, донтолт, салалт зэрэг төдийлөн нээлттэй ярилцаад байдаггүй сэдвүүдийн талаар үзэл бодлоо ярилцлаа.

  • Энэ удаагийн дугаараар ОТ ТУЗ-ийн гишүүн Ж. Танатай ярилцлаа.

    Их сургуулиа төгссөнөөс хойш дийлэнх цаг хугацааг гадаадад ажиллаж, хөдөлмөрлөж өнгөрөөсөн тэрээр эх орондоо эргэн ирж ажиллахын давуу болон сул тал, тэр дундаа дэлхийн хэмжээний зэсийн уурхайн үйл ажиллагаанд хяналт тавьж, бодлого боловсруулах багт орж ажиллах нь өмнөх ажлын туршлагуудаас ямар ялгаатай байгаа талаарх сэдвийг хөндсөн юм.

    Мөн дээрээс нь ОТ ХХК-ийн өнөөдрийн санхүүгийн дүр зураг, цаашдын бодлого, стратеги, дараагийн шатны хөрөнгө оруулалтын боломжийг тодрууллаа.

    Уул уурхайн салбарт тоймгүй олон жилийг өнгөрөөж яваа түүний хувьд энэ салбарын цаашдын чиг хандлагыг даган Монголчуудын хувьд алдагдсан боломжоосоо сургамж авч ирээдүйн хөгжлөө хэрхэн яаж урагшлуулах бодит шийдлүүд байгааг яриандаа дурдав.
    ———
    DAY ONE контентын тухайд:

    Амазон компанийн үүсгэн байгуулагч Жефф Безосын анх гаргаж ирсэн "The Day 1” сэтгэлгээ нь стартапуудын эхэн үеийг санагдуулам шинэлэг байдал, хэрэглэгч төвтэй, хурдан шуурхай байдлыг илэрхийлдэг.

    Энэ нь компаниуд аварга том компани болж томрох үед ч өөрсдийгөө тасралтгүй хөгжүүлэх алсын хараа, бусдаас түрүүлж алхах сониуч сэтгэлгээ, өсөлт иновацийн төлөө тасралтгүй өлсгөлөн байх хандлагаа хадгалахын чухлыг онцолдог. Нэг ёсондоо тасралтгүй хувьсан өөрчлөгдөж буй бизнесийн ертөнцөд хэзээ ч тайвширч болохгүй, үргэлж өлсгөлөн байж, өдөр бүрийг ямар нэг гайхалтай зүйл бүтээх ажлын эхний өдөр мэт бодож, сэтгэж, хандахыг дэмждэг ойлголт гэж харж болно.

  • Энэ удаагийн дугаараар залуу захирлуудтай тэдний удирдаж яваа бизнесийн онцлогийн талаар ярилцлаа.

    “ПИК ПАК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Болдсайхан болон “ПИК ПАК ВОРЛДВАЙД” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Оргил нартай логистик тээврийн салбарын хөгжил, онлайн худалдаа түүнийг дагасан хүргэлтийн үйлчилгээний боломж, шуудан илгээмжийн аюулгүй байдал зэрэг сэдвүүдийн хүрээнд юу ч үлдээлгүй буу халлаа.

    Ажлынхаа хажуугаар давхар орлого олохыг хүсдэг хэн бүхэнд зориулагдсан дугаар шүү.
    ——
    DAY ONE контентын тухайд:

    Амазон компанийн үүсгэн байгуулагч Жефф Безосын анх гаргаж ирсэн "The Day 1” сэтгэлгээ нь стартапуудын эхэн үеийг санагдуулам шинэлэг байдал, хэрэглэгч төвтэй, хурдан шуурхай байдлыг илэрхийлдэг.

    Энэ нь компаниуд аварга том компани болж томрох үед ч өөрсдийгөө тасралтгүй хөгжүүлэх алсын хараа, бусдаас түрүүлж алхах сониуч сэтгэлгээ, өсөлт иновацийн төлөө тасралтгүй өлсгөлөн байх хандлагаа хадгалахын чухлыг онцолдог. Нэг ёсондоо тасралтгүй хувьсан өөрчлөгдөж буй бизнесийн ертөнцөд хэзээ ч тайвширч болохгүй, үргэлж өлсгөлөн байж, өдөр бүрийг ямар нэг гайхалтай зүйл бүтээх ажлын эхний өдөр мэт бодож, сэтгэж, хандахыг дэмждэг ойлголт гэж харж болно.
    ——
    Дугаарын хамтран ажиллагч: https://www.pickpack.mn/
    ——
    Бидэнтэй холбогдох хаяг:
    Instagram: https://www.instagram.com/seheeten.po...
    Website: https://www.seheeten.me

  • Хилэнт эх хэмээх МОДОН ЛУУ жилийнхээ босгон дээр Юрика ХХК-ийн үүсгэн байгуулагч Э.Орчлон захиралтай түүний үүсгэн байгуулсан гарааны бизнесийн үүсэл түүх, өнөөгийн санхүүгийн дүр зураг, ирээдүйн стратегийн талаар ярилцлаа.

    Дэлхийн цаг уурын өөрчлөлтийг даган мөнгөний урсгал, зах зээл, хөрөнгө оруулалтын орчин хэрхэн яаж хувьсан өөрчлөгдөж байгааг ярилцлагын эхэнд дурдсан юм. Эдгээр өөрчлөлтийг мэдэрч бусдаас түрүүлж өөрийн бизнесийн санааг хөгжүүлсэн түүх нь бусад залууст туршлага болно гэдэгт итгэлтэй байна. Хүн төрөлхтний хэт их хэрэглээг дагасан бохирдлыг эргээд бизнес болгох боломжтой гэхээр итгэмээргүй сонсогдож байгаа байх. Дэлхийн чиг хандлага өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдөж буй энэ цаг үед бизнесийн шинэ санаа, боломжийг эрэлхийлэх нь бусдаас түрүүлж алхаж буйг илэрхийлдэг. Ямар нэгэн өөрчлөлтийг хайж байгаа бол энэ дугаарыг сонсоод үзээрэй.
    -
    1:21 Танай бизнес яаж мөнгө олдог вэ?
    12:09 Танайхтай төстэй үйл ажиллагаа явуулдаг дэлхийн том ямар компани байна вэ?
    16:04 Бизнесээ эхлүүлэх шийдвэр рүү юу хөтөлсөн юм бэ?
    25:13 Ureca гэх энэ бизнесийн өнөөдрийн дүр зураг
    30:19 Carbon credit-ийн зах зээл нурсан тухай
    33:33 Ureca төслүүдээ яаж сонгодог вэ?
    40:23 Carbon credit-ийг хэрхэн яаж баталгаажуулдаг вэ?
    43:05 Зах зээлийн өрсөлдөгч нар хэн бэ?
    48:00 Гэр хорооллоос олон улсын зах зээлд эрэлд хэрэгцээтэй бүтээгдэхүүн гарах уу?
    1:00:47 Ялгаруулж буй хүлэмжийн хийгээсээ илүү ихийг буцаагаад шингээж буй улсууд
    1:02:10 Утаагүй болох ойрын боломж бидэнд байна
    1:06:58 Carbon credit-ийн үнэ зах зээл дээр яаж тогтдог вэ?
    1:16:10 Хүлэмжийн хийн ялгарлыг хэмждэг, тайлагнадаг компаниуд бий боллоо
    1:19:20 Ямар технологи ашиглан carbon credit-ийг баталгаажуулж байна вэ?
    1:23:40 Залуус цаг уурын өөрчлөлтөд яаж хувь нэмрээ оруулах вэ?
    1:26:44 Төрийн оролцоо аль үе шатанд хэрэгтэй байна вэ?
    1:28:48 Сорилт бэрхшээл
    1:38:05 Цаашдын стратеги, боломж
    ———
    DAY ONE контентын тухайд:

    Амазон компанийн үүсгэн байгуулагч Жефф Безосын анх гаргаж ирсэн "The Day 1” сэтгэлгээ нь стартапуудын эхэн үеийг санагдуулам шинэлэг байдал, хэрэглэгч төвтэй, хурдан шуурхай байдлыг илэрхийлдэг.

    Энэ нь компаниуд аварга том компани болж томрох үед ч өөрсдийгөө тасралтгүй хөгжүүлэх алсын хараа, бусдаас түрүүлж алхах сониуч сэтгэлгээ, өсөлт иновацийн төлөө тасралтгүй өлсгөлөн байх хандлагаа хадгалахын чухлыг онцолдог. Нэг ёсондоо тасралтгүй хувьсан өөрчлөгдөж буй бизнесийн ертөнцөд хэзээ ч тайвширч болохгүй, үргэлж өлсгөлөн байж, өдөр бүрийг ямар нэг гайхалтай зүйл бүтээх ажлын эхний өдөр мэт бодож, сэтгэж, хандахыг дэмждэг ойлголт гэж харж болно.

    ———
    Бидэнтэй холбогдох хаяг:
    Instagram: https://www.instagram.com/seheeten.po...
    Website: https://www.seheeten.me

  • “Сэхээтэн” подкаст 6 нас хүрч байгаатай холбогдуулан сонсогч нартайгаа цуврал амьд подкаст шоуг хүргэж эхэлсэн билээ.

    🎉 Энэ удаагийн уулзалтаа гарааны бизнес түлхүү сонирхож, өөрийн карьераа дөнгөж эхлүүлж яваа, эсвэл олон жил корпорацын соёлд идэгдсэн мэргэжилтнүүдэд илүү зориулан 2022 онд Microsoft For Startups -д тэнцэж 100 мянган ам.долларын технологийн грант, 2023 онд Төв Азийн орнуудаас шилдэг 15-т шалгарч Google For Startups-с 350 мянган ам.долларын грант аваад буй Монголын цорын ганц стартап болох Метаког стартапын үүсгэн байгуулагч Б.Хүрэлбаатар-г зочноор урьсан юм.

    🔸 Ингээд түүний эвентийн үеэр өөрийнхөө ажил, карьерын туршлагаас хуваалцсан ярилцлагаас зарим хэсгийг сонсогчдодоо зориулан аудио хэлбэрээр хүргэж байна.

  • Энэхүү дугаарын зочноор бидний сайн мэдэх Монголын Дауны Холбоо-г үүсгэн байгуулагч, Монголын Тусгай Олимпын Хорооны УЗ-ийн гишүүн, 2014 оны Young Global Leader буюу Дэлхийн залуу манлайлагч, "Social entrepreneur" В.Ганзориг оролцлоо.

    Сонсогч та бүхэн түүний бүтээж, зорьж буй нийгмийн ажлууд, Монголын Дауны Холбооны үйл ажиллагаа, маркетинг, бизнесийн салбарт ажиллаж буй туршлага зэрэг сонирхолтой сэдвүүд, хувь хүний итгэл үнэмшил, үзэл бодлынх нь талаар сонсохыг хүсвэл энэ дугаартай хамт байгаарай.
    -
    1:54 Танд эх орон байгаа юу?
    8:17 Бэртэгчин хүмүүсээр дүүрсэн нийгэм
    17:20 Social entrepreneur болсон шалтгаан
    24:01 Нийгмийн түүчээ байх талаар
    27:20 Өөртөө үнэнч байх
    34:44 Бид яагаад хулчгар байх сонголтыг хийж байна
    43:39 Залуучуудын оролцоо муу байна
    50:00 Ментортой байхын давуу тал
    1:08:08 Монголизм гэх нэрийг зүй бусаар ашиглах
    1:15:44 "Трио" уран сайхны киноны үүсэл
    1:26:35 Даун бол өвчин биш хам шинж
    1:32:09 Би Дауны хам шинжтэй хүүгийн аав хүн
    1:41:27 Ганц, хоёр ТББ-ын хийх ажил биш
    1:46:20 Нийгмийн хандлага
    1:49:05 Бүтээлч байдал ба сэтгэлгээ
    ———
    Сэхээтэн подкастын тухайд:

    Сэхээтэн Подкастад тавтай морил! Энэхүү подкастыг Б.Тайван, Х.Цогтбилгүүндарь нар хамтран бүтээж, сонсогч Танд хүргэж байна.

    Манай подкаст өнгөрсөн зургаан жилийн турш сонсогч танд амьдралын хэв маяг, залуучуудын үзэл бодол, нийгэмд тустай үйл хэргийг бүтээгч мэргэжилтнүүд, сонирхолтой зочдын амьдралын замналаас эхлэлтэй олон өнгийг хослуулсан яриа бүхий подкастыг хүргэсээр ирлээ.

    "Сэхээтэн подкаст" амьдралын хэв маягийн анхны чөлөөт ярилцлага, танин мэдэхүй, боловсролын чиглэлээр 150+ дугаарыг бэлтгэж, өдгөө 4,000,000+ таталттай болоод байна.

  • Энэхүү дугаарын зочноор “Шинэ Яармаг” Цогцолбор хороолол төслийг олон улсын чанар стандартын дагуу хэрэгжүүлж буй, төслийн менежмент, хөрөнгө оруулалтын UNITED PROJECTS CORPORATION (UPC) компанийн гүйцэтгэх захирал Ц. Ууганбаяр оролцлоо.

    Сонсогч та бүхэн түүний бизнесийн туршлага, ажлын арга барил бүтээж, зорьж буй төслүүд, “Шинэ Яармаг” Цогцолбор хорооллын мэдээлэл зэрэг сэдвүүдийн талаар сонсохыг хүсвэл энэ дугаартай хамт байгаарай.

  • Медиа салбарт ажиллах давуу ба сул талуудын тухай ярилцсан энэхүү дугаараас та unnu.news-ын хамтран үүсгэн байгуулагчдын түүхийг сонсох боломжтой.

    🎧seheeten podcast:

    2017 оноос хойш зургаан жилийн турш бид “Нямын найм”, “Тайвантай хамт - номын хэлэлцүүлэг”, зочинтой ярилцлага, хөтлөгчдийн соло дугаар зэрэг олон төрлийн аудио-төвтэй контентууд бүтээж монголын хамгийн том подкаст коммунитиг бүтээж байна.

    "Сэхээтэн подкаст" амьдралын хэв маягийн чөлөөт ярилцлага, танин мэдэхүй, боловсролын чиглэлээр 100+ дугаарыг бэлтгэж, өдгөө 4,000,000+ аудио таталттай болоод байна.

  • Энэхүү дугаарын зочноор Гэрэл Медиа Группийн Бизнес Хөгжил хариуцсан захирал Э.Анударь оролцлоо.

    Тэрээр бидний сайн мэдэх Боловсрол суваг телевизийн "Яг түүн шиг", "Үндэсний үсэглэлийн аварга", "Mongolia's Next Top Model" гэх мэт дотоод, гадаадын шоу нэвтрүүлгүүдэд туслах продюсер болон редакторын үүргийг гүйцэтгэж байсан туршлагатай.

    Сонсогч та бүхэн түүний карьерын замнал, медиа салбартай холбогдсон түүх, цаашлаад маркетинг, бизнес, санхүүгийн салбарт ажилласан туршлага зэрэг сонирхолтой сэдвүүдийн талаар сонсохыг хүсвэл энэ дугаартай хамт байгаарай.

  • Энэхүү дугаарын зочноор “UA Properties” компанийн гүйцэтгэх захирал Б.Ууганбаяр, хуульч Ч.Баяртуул нар оролцлоо.

    Сонсогч та бүхэн үл хөдлөх хөрөнгөө ямар шалгуураар худалдаж авах болон үнэлүүлэх, хэрхэн хөрөнгө оруулалтын хэрэгсэл болгон ашиглах, цаашлаад хөршүүдийн холбоо, хотхоны соёл зэрэг олон сонирхолтой сэдвүүдийн талаар сонсохыг хүсвэл энэ дугаартай хамт байгаарай.