Episoder
-
Мөнгө бол бидний амьдралын чанарт шууд нөлөөлдөг томоохон хүчин зүйлсийн нэг яах аргагүй мөн. Мөнгө бидэнд сонголт хийх эрх чөлөөг олгодог. Гэхдээ мөнгө "аз жаргалын түлхүүр" мөн үү? Та мөнгөтэй хэрхэн харилцдаг вэ? Мөнгөтэй харилцах харилцаагаа ойлгох нь ямар чухал вэ? Эдгээр асуултуудын хүрээнд бид энэ удаагийн дугаараа бэлтгэлээ.
-
Бид ээж, эхнэр, охин, найз, ажлын мэргэжилтэн гээд маш олон дүр буюу "identity"-тайгаар нийгэмд оролцож, бас өөрийгөө бүтээдэг билээ. Амьдралын мөчлөгөөс хамаарч бид зарим үед нэг дүрээ илүү тордож, нөгөөгөө түр хойш тавих шаардлагатай болдог. Нэг дүр маань үгүй болоход ахин нэг өөр дүр шинээр бий болох үе ч амьдралд бишгүй тохиолддог. Бид энэ удаа өөрсдийн амьдралын олон дүрүүдийн тухай ярилцлаа.
-
Mangler du episoder?
-
Хориод насандаа хөл тавиад удаагүй байгаа нэгэн сонсогчийнхоо хүсэлтээр бид энэ удаад өөрсдийн 20-иод насны хөгтэй, сургамжтай, дурсамжтай үеүүдээ дурсаж шинэхэн дугаараа бэлтгэлээ. Бид энэ дугаартаа эргээд 20-иод насандаа очсон бол юуг яаж хийх байсан, бүх зүйл тодорхойгүй мэт санагддаг сэтгэл догдлом хэрнээ ээдрээтэй, донсолгоотой, адал явдалтай амьдралын энэ үеийн тухай буу халав.
-
Гэр бүл, хосуудын харилцаанд мөнгө санхүү, гэрийн ажил, сэтгэл зүй гээд бүхий л талаар хоёр талаас яг эн тэнцүү буюу 50/50 хувь оролцоотой байх боломжтой юу? Бид энэ удаад хосын харилцааны балансын тухай буу халлаа.
-
Энэ дугаарын ивээн тэтгэгч Zakka Mongolia - Nerugoo Hot Mask
Хүн дунджаар амьдралынхаа 3-ны 1-ийг унтаж өнгөрүүлдэг гэдэг. Нойрны чанар бидний бие махбодь, сэтгэл зүй болоод амьдралын чанарт шууд нөлөөлдөг билээ. Бид энэ удаад нойрны чанарын тухай, нойрны чанараа сайжруулахын тулд хийж үзсэн, туршиж үзсэн зүйлсийнхээ тухай ярилцлаа. Мөн бидэнд ирсэн захидлуудыг хуваалцаж байна.
-
Хүүхдүүдээ зөв, эрүүл өсгөх нь эрүүл, аз жаргалтай нийгмийг бүтээх анхны алхам. Тун удахгүй ээж болох гэж буй болон аль хэдийн хүүхдүүдээ өсгөх аялалаа эхэлчихсэн ээжүүд хамтдаа суугаад эрүүл нийгэм бүтээх тухай, феминизмын тухай буу халав. Бид энэ удаагийнхаа дугаараар трифт соёлыг сурталчилж, нийгэмд эерэг нөлөө үзүүлэх зорилготой контентуудыг бүтээж байгаа @agiimaa.burged -ийг урьж оролцууллаа.
-
Сүүлийн үед цахим орчинд Сэксцагаанбогд, Урин нарын асуудал хурцаар яригдаж байгаатай холбогдуулан бид энэ удаагийн дугаартаа хосын харилцааны хүчирхийллийн тухай ярилцлаа. Хосын харилцаан дахь хүчирхийлэл гэж юу вэ, энэ нь ямар ямар хэлбэрээр илэрч болох вэ, хос хоорондын маргаан, хүчирхийлэл зөвхөн тэр хосын хувийн асуудал уу, эсвэл нийгмийн асуудал уу гээд олон сэдвийг хөндсөн шинэ дугаарыг маань хүлээн авна уу.
-
Бид хоёрын аль алины амьдралд нэгэн шинэ бүлэг эхэлж байгааг тохиолдуулан энэхүү дугаарыг бэлтгэв. Хүн бүрийн амьдралд нэгэн хуучин бүлэг ард хоцроход шинэ бүлэг эхлэх шилжилтийн үе байдаг билээ. Амьдралынхаа шинэ бүлэг эхэлж байсан үеүүдээсээ коммент хэсэгт, эсвэл имэйлээр бидэнтэй хуваалцаарай.
-
Эмэгтэй хүн байх сэтгэл зүй ямар байдаг вэ? Өөрийгөө голох мэдрэмж, нийгмээс ирэх хүлээлт дарамтыг даван туулах тэрний хажуугаар сэтгэл гутрал гэгч зүйлтэй яаж зохицон амьдарч буй талаар Vika ( Дөлгөөн ) найзтайгаа буй халлаа. Та хэд бас яаж энэ үеийг даван туулдаг вэ? Санал бодлоо чөлөөтэй хуваалцаарай. Мөн бидэн рүү захидал илгээх, өөрсдийн түүх, санал сэтгэгдэлийг хуваалцахыг хүсвэл манай [email protected] хаяг руу илгээгээрэй.
-
Хортой харилцааг илтгэх "Red Flag" буюу Улаан дохионуудын тухай бид энэ удаад буу халав. Хайр дурлал, найз нөхөд, гэр бүлийн гээд бүхий л харилцаанд эдгээр улаан дохионууд элбэг тохиолдох нь бий. Та харилцаандаа улаан дохионуудыг байнга мэдэрдэг юм биш биз? Тэгвэл тийм хортой харилцаанд та цаг хугацаа, энерги, сэтгэл зүрхээ зарцуулах хэрэгтэй гэж үү? Санал бодлоо чөлөөтэй хуваалцаарай. Мөн бидэн рүү захидал илгээх, өөрсдийн түүх, санал сэтгэгдэлийг хуваалцахыг хүсвэл манай [email protected] хаяг руу илгээгээрэй.
-
Улаанбаатарт чөлөөт цагаа өнгөрүүлэх нэг гоё шинэ цэцэрлэгт хүрээлэн нээгдээд удаагүй байгаа билээ. Бид энэ удаад шинэ парк болон Улаанбаатарт байдаг бусад олон нийтийн газруудын тухай ярилцлаа. Чөлөөт цагаа өнгөрүүлэх газар, цэцэрлэгт хүрээлэн хотын соёл, хотын иргэдийн аз жаргалд ямар нөлөө үзүүлдэг вэ? Та бүхэн маань санал бодлоо хуваалцаарай.
-
Бид энэ жилийн Playtime-ийн сүүлийн өдөр Waldo асар дээр анх удаа подкастынхаа шинэ дугаарыг live-аар бичиж үзлээ. Энэ жилийн Playtime-ийн сонин хачин, хобо жибэг хуваалцаж байна.
-
Энэ жилийн УИХ-ын сонгууль холимог системээр санал хураана. Энэ системийн талаар, санал өгөх хуудас ямар байх, 4 жилд нэг болдог энэ цаг үед цахим орчинд тархаж буй ташаа мэдээллээс гадна мэдээлэл авах баталгаатай эх сурвалжуудын талаар “Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төв”-ийн Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан менежер Ж. Өнөмөнх найзтайгаа буу халлаа.
-
Бидний амьдарч буй орчин, хүрээлэн байгаа газар нутаг амьдралын чанар, аз жаргалд шууд нөлөөлдөг гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тэгвэл бид энэ удаад амьдрах орчноо огцом өөрчилж, гэр бүлээрээ хотоос хөдөө орон нутаг руу суурьшсан бүсгүй Ч.Бат-Уянгыг шинэ дугаартаа урьж оролцууллаа.
-
Өөрийгөө хайрлан халамжлах гэдэгт зөвхөн маникюр, педикюрт орохыг хэлэх үү, эсвэл өөрийн мэдрэмж, хэрэгцээгээ ойлгож, тэр хэрэгцээгээ хангах тухай асуудал уу? Бид энэ удаад өөрөө өөртэйгээ харилцах харилцааны тухай, өөрийгөө хайрлах тухай, мөн энэ сэдэв өөртөө итгэх итгэлтэй хэрхэн холбогддог тухай санаа бодлуудаа хуваалцаж, буу халав. Та бүхэн хэрхэн өөрийгөө хайрладаг вэ? Тэр аргуудаасаа бусадтайгаа хуваалцаарай ;)
-
Танд заримдаа Монголоос л гарчихвал амьдрал сайхан болчих гээд байгаа юм шиг санагддаг уу? Энэ бодол магадгүй залуу хүн бүр хэзээ нэгэн цагт ийм мэдрэмж авч байсан байх. Тэгвэл бид энэ удаад гадаад л явчихвал "тэнд" үнэхээр аз жаргал байдаг эсэх тухай ярилцсан юм.
-
Манай хост Ари нэг том, сонирхолтой аялал зохиогоод ирсэн тухай сонин сайханаа хуваалцлаа. Мөн бид хоёр өөрсдийн баримталдаг амьдралын философи, энд тэндээс сонссон амьдралын утга учир, аз жаргалын тухай үзэл санаануудын тухай буу халав.
-
Энэ удаагийн дугаартаа Энэрэлтэйгээ бага насны хүүхэдтэй аялахад юуг анхаарах талаар мөн аялал хүүхдийн хүмүүжил, хөгжилд хэрхэн нөлөөлдөг тухай өөрсдийн туршлагаасаа хуваалцлаа.
-
Өнөөдрийн дугаартаа Маралаатайгаа сошиал бүллиг хэрхэн даван туулсан талаар ярилцлаа.
-
Бид энэ удаагийн дугаартаа хүүхдийн модон тоглоом, тавилга үйлдвэрлэн олон улсын, тэр дундаа БНХАУ, АНУ-ын зах зээлд худалдаалж буй Avdar Toys компанийн үүсгэн байгуулагч DashaLulu-г урьж оролцууллаа. Том хүүдээ зориулан хийсэн нэг модон тоглоомноос эхлэн олон улсын зах зээлд өрсөлдөгч бизнес болтлоо өргөжин хөгжиж байгаа энэхүү бизнесийг Даша нөхөртэйгээ хамт БНХАУ-д явуулдаг. Бид гэр бүлийн хүнтэйгээ бизнес эрхлэхийн сайхан ба саар талууд, бизнес ба гэрийн ажлуудаа эрх тэгш хуваарилах тухай гээд олон сонирхолтой сэдвээр буу халав.
- Se mer