Episoder
-
Ататуркийн улс төрийн нөлөө одоо хүртэл үргэлжилсээр. ..
--- Support this podcast: https://podcasters.spotify.com/pod/show/nyagtlav/support -
2023 оны 10-р сарын 7-ний өдөр Газын зурвасын өмнөд хэсэгтэй хиллэдэг Израилын газар нутаг руу Хамас бүлэглэл халдан довтолсноор Израил Хамасын ээлжит дайн эхэлсэн.
Уг дайн эхэлснээс хойш нэлээдгүй хугацаа өнгөрч, энэ хугацаанд мянга мянган гэм зэмгүй энгийн иргэд дайны хоморгод өртөж эрүүл мэнд, амь насаараа хохирсоор байна. Газын зурваст болж буй хүмүүнлэгийн гамшгийг НЯГТЛАВ.
--- Support this podcast: https://podcasters.spotify.com/pod/show/nyagtlav/support -
Mangler du episoder?
-
2024 онд дэлхийн 64 улсад сонгууль зохион байгуулагдана. Иймд 2024 он сонгуулийн жил юм. Сонгуулийн жилийг НЯГТЛАВ.Энэхүү дугаарыг unnu.news-тэй хамтран бүтээв:- IG: @unnu.news - FB: @unnu.newsХэсгүүд: 00:00 Оршил02:01 Тайванийн сонгууль10:00 Индонезийн сонгууль18:00 ОХУ-ын сонгууль31:25 АНУ-ын сонгууль45:30 Сошиал медиа сонгуульд үзүүлэх нөлөө
--- Support this podcast: https://podcasters.spotify.com/pod/show/nyagtlav/support -
Олон улсын мэдээ тайлбарладаг НЯГТЛАВ подкаст жил завсарласны эцэст эргээд үргэлжилж байна.
Биднийг дагаарай: https://linktr.ee/unnu.news
--- Support this podcast: https://podcasters.spotify.com/pod/show/nyagtlav/support -
БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдаж буй Өвлийн Олимп нээлтээ хийлээ. Ийнхүү Бээжин хот нь Өвөл, Зуны олимпыг тус тус зохион байгуулж байсан анхны хот болж түүхэнд нэрээ үлдээж байгаа юм. Гэхдээ Олимпыг зохион байгуулагч улс нь түүхэнд бас нэг байдлаар нэрээ үлдээж байна: Хядлагын Наадам буюу Геноцид Наадам зохион байгуулагч хэмээн.
--- Support this podcast: https://podcasters.spotify.com/pod/show/nyagtlav/support -
2021 оны 11-р сарын 24нд анх Өмнөд Африк улсад Корона вирусын Омикрон хувилбар бүртгэгдсэн. Ингэснээр дэлхий дахинд Ковид гарснаас хойш "Alpha, Beta, Gamma, Delta" мөн сүүлд Омикрон гарснаар 15 дахь хувилбар болж байгаа юм. Эрдэмтдийн анх тооцоолж байснаас илүү хурдан өөрчлөгдөж байгаа Корона вирус мэдээж дэлхий нийтийн цар тахал дуусна гэсэн итгэл найдварыг үгүй хийсэн гэж хэлж болно.
--- Support this podcast: https://podcasters.spotify.com/pod/show/nyagtlav/support -
COP гэдэг нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын цаг уурын өөрчлөлтийн ээлжит хурал бөгөөд "Conference of the Parties" буюу Талуудын бага хурал гэж нэрлэгддэг. Энэхүү хуралд 1994 оны НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц-д гарын үсэг зурсан бүх улсууд оролцдог. 2021 онд энэхүү хурлын ээлжит 26 дахь хурал Шотландын Глазго хотод зохион байгуулагдсан. Энэ хурлын үеэр юу болов? Ямар үр дүнд хүрэв? гэдгийг НЯГТЛАВ.
--- Support this podcast: https://podcasters.spotify.com/pod/show/nyagtlav/support -
Ангела Меркель орчин үеийн Герман улсыг хамгийн удаан буюу 16 жилийн турш удирдсан удирдагч үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байгаа нь Европын хамгийн хүчирхэг тоглогчийн хувьд томоохон өөрчлөлтийг авчирж цаашлаад бүс нутагтаа болон дэлхий дахинд авчрах өөрчлөлтийн эхэн үед бид одоо байна. Энэ өөрчлөлт, солигдлын талаар манай Нягтлав Подкаснты ээлжит дахь дугаар нягтлав
--- Support this podcast: https://podcasters.spotify.com/pod/show/nyagtlav/support -
Афганистанд юу болоод байна вэ? Талибан гэж хэн бэ? АНУ энэхүү эмх замбараагүй байдлыг хэрхэн бий болгосон бэ? Дэлхийн том гүрнүүдийн ашиг сонирхлын золиосонд Афганистан улс яаж хохирч үлдэж байна вэ? зэрэг асуултуудын хүрээнд бид НЯГТ-ЛАВ.
--- Support this podcast: https://podcasters.spotify.com/pod/show/nyagtlav/support -
Олимпыг цар тахлын үеэр зохион байгуулах Япон улсын засгийн газрын болон Олимпын хорооны шийдвэрийг Японы ард түмэн хүчтэй эсэргүүцсэн ч тэдний үзэл бодлыг үл тоож зохион байгуулсан нь ард түмэн, эрүүл мэндийн байгууллагуудын таамаглаж байсан үр дүнг авчирсан юм. Япон Улс, тэр дундаа Токио хот дахь КОВИД-19 өвчний тохиолдлууд рекорд тогтоох хэмжээнд нэмэгдэж, Олимпоос үүдэлтэй нийгмийн эрүүл мэнд, эдийн засгийн хор хохирлууд Японы ард түмний нуруу дээр бууж байна.
--- Support this podcast: https://podcasters.spotify.com/pod/show/nyagtlav/support -
NFT гэж яг юу гэсэн үг юм бэ? Энэ нь англиар "Non-Fungible-Token" гэсэн үг. "Fungible" гэдэг нь Монгол хэлэнд орчуулвал "орлуулашгүй" гэсэн үг бөгөөд харин "token" гэдэг нь ямарваа нэгэн бараа материалыг илэрхийлэхдээ ашигладаг үг юм. Тэгэхээр "Non-fungible-token" гэдэг нь энгийнээр "орлуулашгүй цор ганц бараа" гэсэн үг болж таарч байна. Гэхдээ юу болоод байгаа болохоор, яагаад бид үүнийг мэдэх ёстой гэж? Яг юу юм бэ? гэдгийг подкастаасаа сонсож мэдээрэй.
--- Support this podcast: https://podcasters.spotify.com/pod/show/nyagtlav/support -
КОВИД-19 цар тахал Монгол Улсад хурдацтай тархаж өдөрт илэрч буй тохиолдол дунджаар 500 гаруй болж ирэхтэй зэрэгцүүлэн Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан Монгол Улсын засгийн газар анх удаагаа хөл хорио тогтоож өмнөх засгийн газрынхаа адил Монгол Улсын эдийн засаг, ард иргэдийн аж амьдралд хүнд цохилт өгөх шийдвэрийг гаргасан.
Дахиж хөл хорио тогтоохгүй гэж байсан засгийн газар ийнхүү хөл хорио тогтоож баримталж байсан арга барилаасаа ухарсан. Мөн энэ засгийн газар нь бэлэн мөнгө тараахгүй гэж Монгол Улсын Ерөнхийлөгчтэй санал зөрж байсан ч гэсэн мөн тэрхүү байр сууринаасаа гэнэт ухарч иргэн бүрт 300 мянган төгрөг тараах шийдлийг маш богино хугацаанд шийдэж гаргасан. Ингэж хурдан, хөнгөхөн гаргасан шийдвэр нь Монгол Улсад ямар үр нөлөө үзүүлэх бол? Дэлхийн бусад улс орнууд цар тахлын үед ямар ямар арга хэмжээг авсаар ирсэн бэ? Монгол Улсын засгийн газрын өгч буй энэхүү мөнгөн дэмжлэг нь цагаа олсон зүйл байсан уу? аль эсвэл яг үнэндээ маш хоцорж гаргасан үйлдэл байсан уу?
--- Support this podcast: https://podcasters.spotify.com/pod/show/nyagtlav/support -
АНУ-ын иргэн, Жиоржиа мужийн оршин суугч 21 настай эрэгтэй Роберт Аарон Лонг 2021 оны 3-р сарын 16-ны өдөр тус мужийн Атланта хот орчимд байрлах спа төвүүд буюу бариа заслын 3 өөр газарт буугаар зэвсэглэн гал нээж 9 хүнийг буудаж, 8 хүний амь насыг хороосон хэрэг гарсан ба эдгээр 8 хүний 6 нь Азиуд байсан билээ.
Бид энэ дугаараа энэхүү хэргийг нягтлахын зэрэгцээ АНУ-д сүүлийн нэг жилийн хугацаанд улам их дэвэрч буй Азиудыг үзэн ядах үзэл түүнээс үүдэлтэй гэмт хэргүүдийн үүсгэл шалтгааныг тайлбарлах болно.
--- Support this podcast: https://podcasters.spotify.com/pod/show/nyagtlav/support -
Дэлхий дахин 1 жил хүрэхгүй хугацаанд КОВИД-19 цар тахлын вакциныг бүтээж чадсан. Вакцин гэж юу вэ? Бид 2021 онд эргээд энгийн эгэл амьдралдаа шилжиж чадах уу? Өнгөрсөн 1 жилийн хугацаанд юу болж өнгөрөв?
--- Support this podcast: https://podcasters.spotify.com/pod/show/nyagtlav/support -
Мьянмар улсын зэвсэгт хүчин төрийн эргэлт хийж цэргийн дэглэмийг тус улсад тогтоогоод байгаа. Эрх баригч намын тэргүүн Ан Сан Су Чи болон Мьянмар улсын Ерөнхийлөгч Вин Мьин нарыг цэргийн хүчин баривчилж хорьсон байгаа тул Бирмийн ард түмэн цэргийн дэглэмийг эсэргүүцэж, баривчлагдаад байгаа улс төрчдийг суллахыг шаардаж өдөр бүр жагссаар байгаа. Эдгээр жагсагчдын далайц, хамрах хүрээ өдрөөс өдөрт тэлж томорч, хүчээ авч байгаа тул тус улсын арми жагсагчдын нухчин дарах зорилгоор хоёр талын хооронд мөргөлдөөн үүсэх өндөр эрсдэл байгааг дотоодын холбогдох хүмүүс болон олон улсын ажиглагчид анхааруулсаар байна.
--- Support this podcast: https://podcasters.spotify.com/pod/show/nyagtlav/support -
ОХУ-д өрнөж буй хөдөлгөөн дэлхийн анхаарлыг татаж байна. Хойд хөршийн маань засгийн газар жагсагчдыг хүч хэрэглэн дарах оролдлогуудыг хийж буй нь тийм ч гайхмаар зүйл биш. Гэхдээ энэ бүх өрнөж буй үйл явдлуудын гол зангилаа болоод буй Алексей Навальный нь олон улсын анхаарлыг өөрөөрөө дамжуулж ОХУ-ын удирдлага, элит улс төрчдийн үнэн дүр төрхийг таниулахад чиглүүлж чадаж байна. Энэ эрхэм хэн бэ?
--- Support this podcast: https://podcasters.spotify.com/pod/show/nyagtlav/support -
Америкийн Нэгдсэн Улсын 46 дахь ерөнхийлөгч Жозеф Байден гэж хэн бэ? Түүний Дэд Ерөнхийлөгч Камала Харрис гэж хэн бэ? АНУ-ын шинэ засаг ажлын эхний хоногуудыг хэрхэн өнгөрүүлсэн бэ? Цаашдаа ямар ямар чиглэлд энэ засаг анхаарч ажиллах бол? эдгээр сэдвүүдийг бид удаах дугаараа нягтлан хүргэж байна.
--- Support this podcast: https://podcasters.spotify.com/pod/show/nyagtlav/support -
Бид мэдээллийн асар хүчтэй шуурга дунд амьдарч байна. Хуучны цөөн, баттай эх үүсвэрээс мэдээллээ авдаг цаг үе ард хоцорч, интернет болон ухаалаг утас л байхад хүн бүр сэтгүүлчийн үүргийг хөнгөхөн гүйцэтгэх болсон билээ.Цахим орчин бидэнд үүдээ дэлгэхтэй зэрэгцээд мэдээллийг түргэн шуурхай, олон эх сурвалж, олон өнцгөөр хүлээн авах боломж бүрдсэн ч ХУДАЛ МЭДЭЭ, ХЭТ ТУЙЛШРАЛ, ТАЛЦАЛ зэрэг цөөнгүй асуудлууд бий болсон.Сонирхсон сэдвээ “GOOGLE” сайтаас л хайхад хэдэн тэрбум илэрц дэлгэгдэж, тухайн сэдвийн дагуу эх сурвалж нь баттай биш асар олон нийтлэл, видео, аудио контенттой та тааралдах болно. Гэвч эдгээрийн аль нь үнэн, аль нь баттай вэ?Сэхээтэн медиагийн зүгээс сонсогч танд зориулж, дэлхий дахинд өрнөж буй улс төр, нийгэм, санхүү эдийн засаг, байгаль экологи, эрүүл мэнд зэрэг олон салбарын үйл явдалд баримттай, нотолгоотой, шинжлэх ухаанчаар хандан “НЯГТЛАН” хүргэж байна.—Нягтлав Подкастын анхны дугаараар бид АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Доналд Трампын бүрэн эрхийн хугацааны сүүлчийн өдрүүдэд тохиолдсон үйл явдлуудыг хураангуйлж яагаад Ерөнхийлөгч Трамп нь АНУ-ын ардчиллын амин сүнсний эсрэг дайралт хийсэн ерөнхийлөгч болсон бэ? Гэдгийг нягтлав.--- Support this podcast: https://podcasters.spotify.com/pod/show/nyagtlav/support