Reproduzido
-
Зүрхээ Сонс подкастын ээлжит дугаараар сэтгэл хөдлөл, мэдрэмжинд жендэр байдаг эсэх, мэдрэмжээ илэрхийлэхгүй байхын сул тал, сэтгэл хөдлөлийн чадамж хийгээд хэрхэн таних, эрүүлээр илэрхийлэх тухай ярилцлаа. #ЗүрхээСонс #НогоонБөмбөлөг #ZurheeSons #GreenBalloon #EmotionalLiteracy
-
Сэтгэл зүйч гэж хэн бэ? Сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ ба түүний ёс зүй, түүн дотор сэтгэл зүйч, сэтгэл засалчийн хил хязгаар, хариуцлага, нууцлалын талаар ярилцлаа.
Music: www.bensound.com -
Хүмүүсийн олонх нь амжилттай явахыг хүсдэг, нөгөө талаар бүх хүн Аз Жаргалтай амьдралыг хүсдэг гэдэгт эргэлзэх хүн байхгүй биз. Бидний мэдэх улиг болсон томъёолол бол сайн ажилла, амжилтант хүр, тэгээд аз жаргалтай болно гэдэг боловч энэ томъёогоор аз жаргалтай болсон нь цөөхөн. Сүүлийн 20 жилд үсрэнгүй хөгжиж буй Эерэг сэтгэл зүйн шинжлэх ухааны салбарт харин эсрэгэээр аз жаргал нь амжилтанд хүрэх илүү дөт зам болохыг тайлбарлах болсон. The Happiness advantage-д энэ тухай тайлбарлах болно.
-
Даваа гараг бүрт уламжлал ёсоор эхэлдэг долоо хоног маань энэ удаад лхагва гарагт эхэлж байгаа нь шалтгаантай байлаа. Та нараасаа хүлцэл өчихийн ялдамд, биднийг хүлээж байсан, хүлээсээр байгаа сонсогч нартаа гүнээ талархаж байна. Долоо хоногоо хамтдаа эхлүүлцгээе!
-
Нэг хүний амьдралд тохиолдсон гэхэд хэтэрхий их юм шиг боловч сургамжтай бас сонирхолтой энэ яриа сонсогч авхай таныг нэг минут ч уйдаахгүй гэдгийг амлах байна. Шинэ дугаартаа тавтай морил. Enjoy!
-
Хүүхдийнхээ төлөө, гэр бүлийнхээ төлөө бүхнийг хийнэ гэж өөртөө амласан аав юу ч хийж чадахгүй олны өрөвдсөн харцан дунд сууж байхдаа юу бодож байсан тухайгаа өнөөдрийн дугаарт ярилаа. Бидний өнөөдөр гэрэл асаах өрөө Бельгийн Вант Улс гэсэн хаягийг гаднаа хаджээ. Enjoy!
-
Шинэ долоо хоногийн мэнд! Даваа гараг бүр та нартайгаа Харанхуй Өрөөндөө уулзах гэж яаран яаран догдолдог шүү. Өнөөдрийн дугаар биднийг маш олон газраар аялуулах болно. Монгол нутагтаа хүн шиг амьдрах хүсэлтэй боловч эх орон нь хатуу хандаж, гэр бүлийнхээ хайрыг хүртэх эрхгүй төрсөн гэж өөрийгөө "буруутгаж" амьдардаг ижил хүйстэн залуугийн нутгаа орхих болсон шалтгаантай хамт бүгдээрээ европын орнуудаар зочлох болноо.
-
Энэ удаагийн дугаарыг ганцаараа сонсохыг хориглоно. Зочид маань ч мөн хосоороо оролцож байгаа учраас гадаадад ганцаараа биш хоёлуаа хамтдаа гарч амьдрахын давуу тал болон тулгарсан бэрхшээлийн талаар ярилцсан байгаа. Бидэнтэй хамт шинэ долоо хоногийг эхлүүлж байгаа та нартаа амжилт хүсье! Enjoy!
-
Энэ усан үзмийн талбайг л дагаад яваад бай, тэгээд тэр харагдаж байгаа гэрэлд хүрчихвэл хил давчихлаа гэсэн үг гэж хэлээд паспортыг тань аваад үлдэх санал тавьбал та яах байсан бэ? гэсэн асуултаар энэ удаагийн дугаараа эхлүүлье. Харанхуй Өрөөнд өнөөдөр Австри улсад ажиллаж амьдардаг бүсгүй зочилж, өөрийн түүхээ хуваалцлаа. Enjoy!
-
Их Наран улсыг зорин очсон залуусын ярианаас сүүлийн үед "Сонингийн хөтөлбөр" гэсэн үгийг ихээр сонсох болсон. Японы соёлын нэгээхэн хэсэг шахуу болсон энэ хөтөлбөрөөр анх очоод хэрхэн яаж амьдарсан тухай зочин бүсгүйн яриаг энэ удаагийн дугаараас сонсоорой. Enjoy!
-
Францын хүүхдийн цагаачлал хүсэх албан ёсны өргөдөл дээр "Монгол" гэсэн сонголт албан ёсоор байрших хэмжээнд очсон байна гэдэг нэг бодлын толгой сэгсэрмээр. Гэхдээ толгой сэгсрэхээсээ өмнө бидний энэ удаагийн дугаарыг сонсоод үзээрэй. Хүүхэд гадаад улсад цагаачлаад ямар замыг туулдаг вэ? Шинэ дугаартай тавтай морил Enjoy!
-
Харанхуй Өрөө Подкастын маань хамгийн анхны дугаар та нарт минь хүрэхэд бэлэн боллоо. Өнөөдрийг хүртэл Харанхуй Өрөөнд яг юуны тухай ярих бол гэдэг дээр маш олон таамаглалууд сонсогчдын маань дунд байсан. Харин өнөөдөр энэ бүхэн ил боллоо. Биднийг олон сонирхолтой түүх хүлээж байгаа. Уламжлал ёсоор даваа гарагийн мэнд! Шинэ подкастаа enjoy!
-
Гэгээн хайрын баярын мэнд хүргэе. Хүний амьдрал гэдэг тааж баршгүй зүйлсээр олон байдаг гэдгийн нэгэн жишээ болсон эмэгтэйн түүхээр та бүхэнтэйгээ учран золгож байна. Бид энэ удаад Швед улсын амьдралаар хамтдаа нэг цагийн турш аялах болно. Enjoy!
-
Даваа гарагийн мэнд! Харанхуй Өрөөнд гэрэл асаахаар хоёр дахь дугаар маань сонорт тань хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаад БНСУ-д "бурханы виз"-ээр ажиллаж, амьдарч буй залуу бүсгүй өөрийнхөө түүхийг хуваалцсан байгаа. Түүний захидлыг уншаад бидний сэтгэл ихэд догдолсон шиг яриаг нь сонсоод таны бодолд ч бас нэгэн зүйл үлдэх байх гэж бодож байна. Enjoy!
-
Шинэ дугаараа хэр удаан хүлээв дээ та нар минь? Энэ удаа бид ИБУИНВУ-д 20 жил ажиллаж амьдарч байгаа эмэгтэйтэй ярилцлаа. Английн тухай төсөөллийг тань бодит байдалд хэр дөхөж очих эсэхийг магадгүй харахад дөхөм болох нэг цаг дөчин минутыг бидэнтэй хамт өнгөрүүлээрэй. Enjoy!
-
Мэдээлэл, зөвлөгөө авах хүнээ яг зөв сонгож, нягталж байхгүй бол боломжоо хэрхэн алдаж болох тухай энэ удаагийн дугаарт яригдах болно. Нэг биш, хоёр удаа монгол руугаа буцсан ч яагаад эргээд л гадагшаа гарах бодол төрсөн тухай зочин хос маань илэн далангүй ярилаа. Шинэ дугаартаа тавтай морил. Enjoy!