Folgen
-
Монголын Эмнести Интернэшнлээс бэлтгэн хүргэдэг подкастын энэ удаагийн дугаараар Монгол улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын хүний эрх хамгаалагчийн асуудал хариуцсан гишүүн С.Дондов оролцож, 2023 онд Монгол улсын хүний эрхийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэсэн тухайгаа танилцууллаа. Та бүгд энэ удаагийн дугаараар Эмнести Интернэшнлийн Дэлхийн хүний эрхийн төлөв байдлын тайланд Монгол улсыг хэрхэн дүгнэсэн тухай, Монгол улсын Хүний эрхийн үндэсний комиссын үйл ажиллагаа, хүний эрхийг хамгаалах механизмын талаар, хүний эрх хамгаалагч гэж хэн болох тухай мэдээлэл авах болно.
-
Фэйсбүүк Гүүгл зэрэг технологийн аварга компаниудын хөгжүүлсэн алгоритм , царай таних технологи, нийгмийн хамгааллын салбарт ашиглаж байгаа технологиудад хүний эрхийн өнцгөөс дүгнэлт хийж, гарч болох эрсдэл, мөн боломжуудын талаар ярилцлаа. Олон нийтэд хүний эрхийн боловсрол түгээх зорилготой Эмнести Подкастын эхний дугаараар Глоб Интернэшнлийн хуульч, судлаач Л.Галбаатар, Infosec+ компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал У.Ганбаяр нар оролцлоо.
-
Fehlende Folgen?